Тодорхойлолт
Өсвөр нас: Өсвөр нас гэдэг нэр томьёо нь (adolescere буюу өсөж том болох гэсэн латин үгнээс гаралтай) англи хэлэнд 13-р зуунаас хойш хэрэглэгдэж ирсэн. Өсвөр насны тухай уламжлалт тодорхойлолт нь"Хүйсийн хоёрдогч шинж чанар үзэгдэж/ илэрч эхлэх болон "аяндаа аажуухан өсөх өсөлт"-ийн зогсолтыг таслах амьдралын тодорхой үе юм.
Өсвөр нас эхлэж байгаа нь биологийн хувьд бэлгийн бойжилтоор тодорхойлогдох бөгөөд энэ нь нийгмийн асуудал гэж тооцогддог буюу охин болон хөвгүүн гэр бүлээсээ бие даасан байдалтай болж насанд хүрч байгааг хэлнэ. Тийм учраас өсвөр нас нь зөвхөн биологийн процесс биш бас сэтгэлзүй, нийгмийн үзэгдэл юм. Энэ нь өсвөр насныханы зан үйлийг ойлгоход чухал ач холбогдолтой.
Насны бүлгийн тодорхойлолт
ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) 10-19 насныхныг "өсвөр үеийхэн", 15-24 насныхныг "залуучууд" гэж тодорхойлдог. ДЭМБ-ын Залуучуудын эрүүл мэнд гэсэн баримт бичигт энэ хоёр бүлгийхнийг нэгтгэж 10-24 насныхныг "залуу хүмүүс" гэж нэрлэсэн.
Өсвөр үеийнхний талаарх хүн ам зүйн мэдээллүүд
Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй өсвөр үеийнхэн (10-19 насныхан), 1.5 тэрбум гаруй залуучууд (10-24 насныхан) байна. 10-24 насны залуучуудын 85% нь хөгжиж буй орнуудад амьдарч байна.Боловсролтой хүмүүсийн эдийн засгийн байдлыг сайжруулах замаар болон боловсролын түвшний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллөөр дамжуулан ядуурлыг бууруулахын аль алинд боловсрол бол амин чухал асуудал юм. Эдгээр үр нөлөөнүүд боловсролтой охид хүүхнүүдийн дунд төрөлтийг хойшлуулах, төрөлт хоорондын зайг холдуулах, мөн өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээг багасгах зэрэг асуудлыг багтааж байгаа юм.
Буурай хөгжилтэй орнуудын өсвөр насныхан боловсрол эзэмших боломж бага, мөн охидын боловсрол эзэмших боломж хөвгүүдийнхээс бага байна. Жишээ нь, дорой хөгжилтэй орнуудын охидын 13%, хөвгүүдийн 22% нь л дунд сургуулийн боловсрол эзэмшдэг байна.
Дэлхийн хэмжээгээр 10-14 насны ажил эрхэлдэг 73 сая өсвөр насныхан байдгийн ихэнх нь тэдний эрүүл мэндэд хортой нөхцөлд ажилладаг. Түүнчлэн дэлхийд олон сая өсвөр насныхан гудамжинд ажиллаж, амьдарч, бэлгийн хүчирхийлэл, хорт зуршилд өртөмхий байдалд амьдарч байна.
Өсвөр насанд тохиолддог өөрчлөлтүүд
Өсвөр насанд явагддаг өөрлөлтүүд хувь хүний онцлогоос шалтгаалан харилцаа адилгүй хугацаанд бүрэлдэн тогтоно. Өсвөр насыг эрт, дунд, орой гэсэн үеүдэд хувааж болох ба эдгээр нь хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үеийн бие бялдар, нийгмийн, сэтгэл зүйн хөгжлийн үеүдтэй яг тохирдог.
Өсвөр нас нь ер бусын хурдацтай өсөлт хөгжилтөөр тодорхойлогддог. Энэ насны явцад өсвөр насныхан бие нь өсч том болж, хүч чадал нэмэгдэж, үржих чадвартай болдог ба хийсвэрээр сэтгэх чадварт суралцдаг. Тэдний нийгмийн харилцаа мэдлэг нь гэр бүлийн хүрээнээс давж үе тэнгийхэн болон бусад насанд хүрэгчид (поп од, кино жүжигчин гэх мэт) тэдний амьдралд илүү чухал байр суурь эзлэх болно. Түүнчлэн шинэ шинэ чадвар эзэмшдэг үе юм.
Өсвөр насныхныг насанд хүрэгчдээс юу ялгаатай болгодог вэ?
Өсвөр насныханд өөртөө итгэх итгэл төлөвших ба насанд хүрэгчдийг бодвол төлөвшлийн байдал, санхүүгийн нөөцийн хувьд дутмаг байдаг. Ихэвчлэн тэд үндсэн хэрэгцээгээ хангах үүднээс насанд хүрэгчдээс хамааралтай байдаг. Өөр нэг онцлог нь эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой уламжлагдсан эрсдэл юм. Өөрөөр хэлбэл өсвөр үе нь зөнгөөрөө туршилт хийдэг үе бөгөөд насанд хүрэгчдээс сурсан архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт гэх мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зан үйлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх ба цаашдаа насанд хүрэх явцдаа тэдгээрийг өөрчлөх эсвэл үргэлжлүүлэх хандлага гаргадаг байна.
Нийтлэсэн: Г. Гандөш
No comments:
Post a Comment